Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮДБЭЧ-ын түүхнээ шинэ хуудас сөхсөн жүжиг

Бардам ишиг хурга, тугалтай нөхөрл өхгүй гэнэ. Бас болоогүй баавгай, гахайтай ноцолдоно гэв. Ийм нэгэн эрх ишиг ижил сүргээсээ тасраад ямар адал явдалтай учрахыг өгүүлэх “Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт, бүжгэн жүжиг өчигдөр нээлтээ хийлээ. Танхим дүүрэн үзэгчтэй байсан эл жүжиг өмнө нь дуулалт жүжиг хэлбэрээр амилж байсан удаатай. Нээлтэд тус жүжгийг радио, телевизээр бяцхан үзэгчдэд танилцуулж байсан найруулагч, уран бүтээлчид ирсэн харагдав. ҮДБЭЧ-ын түүхнээ нэгэн шинэ хуудас сөхөж буй хүүхдийн жүжиг эвсэг, хамт олонч, ээж, ааваа хүндэлдэг байхын ач холбогдлыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан, монгол ахуйд ойр ишиг, хурга, ботго, тугал, унагаар дамжуулан илэрхийлснээрээ онцлог.

Түүгээр барахгүй тайзнаа байрлуулсан уул нурууд, үүл, гол горхийг монгол зургийн аргаар урлаж, араг савар, үхэр тэрэг гээд монгол ахуйд ойр эдлэл хэрэгслийг ашиглажээ. Найруулагч Д.Ганболд жүжгийнхээ тухай “Өнөө цагт монголчуудыг дором жилж, хүч түрэмгийлэх байдлыг өөгшүүлсэн хүүхэлдэйн кино олон болжээ. Хүүхэд бүрийн үзэх дуртай “Том Жэрри” цуврал гэхэд л муурыг том хүрзээр цохиж, хулганыг алх барин хадаас шиг хадах гэх мэтээр хүүхдэд буруу ойлголт өгч байна. Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой мэргэжлийн уран бүтээлчдийн хувьд бид хүүхдүүдээ монгол ёс заншил, уламжлалыг таниулах, түүнчлэн ёс суртахууны хүмүүжлийг урлагаар дамжуулан олгох зорилгоор энэ жүжгийг бүтээсэн” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.