Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮДБЭЧ-ынхны багачуудад зориулсан бүтээл

ҮДБЭЧ-ын тайзнаа өнгөрөгч оны гуравдугаар сард багачуудад зориулсан дуулалт бүжгэн жүжиг нээлтээ хийж, тус чуулгын түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудас сөхөж байсан удаатай. Баавгай, чоноос ч үл айх бардам ишгэнд тохиох адал явдлыг өгүүлэх “Ишиг гэдэг хөөрхөн нэр” жүжгийн хаалтын тоглолт энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх гэж байна.

Х.Батаагийн зохиол эл жүжиг өмнө нь радио жүжиг хэлбэрээр тавигдаж байсан гэдэг. Харин энэ удаад дуу, бүжиг хослуулан үзэгчдийг мэлмийг мялаах бөгөөд хөгжмийг Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн соёрхолт Б.Мөнхболд бичиж, найруулагчаар Д.Ганболд ажиллан, бүжгийг Төрийн соёрхолт С.Сүхбаатар, гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, соёлын тэргүүний ажилтан Д.Баярбаатар нар дэглэжээ.

Дашрамд дуулгахад тус чуулгын уран бүтээлчид энэ сарын 26, 27-нд Дархан-Уул аймагт болж буй “Дархан их урлаг” арга хэмжээнд оролцох ёстой байсан боловч тоглолт нь ирэх дөрөвдүгээр сар хүртэл хойшлогджээ.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.