Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ё.Отгонбаяр: Хөөмийн урлаг 15 оронд хөгжиж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос БСШУ-ы сайдад тавьсан “Монголын хөөмийлөх урлагийг хам гаалах, хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, уг асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар, тавьсан асуулгын хариуг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд сонсов.

“Хөөмий нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн. Хоолой болон биемахбодын бусад эрхтний тусламжтайгаар давхар өнгөний эгшиглээг гаргадаг цөөнгүй улс үндэстэн дэлхий дээр амьдардаг. Одоо эрдэмтэд 15 улс, үндэстэн хөөмий болон хөөмий төст урлагийг хөг жүүлж байгааг тогтоогоод байна” гэж БСШУ-ы сайд мэдээлэв.

УИХ-ын зарим гишүүн БСШУ-ы сайдад асуулт тавьсан. Д.Батбаяр: -Хөөмий бол монголчуудын соёлын гайхамшиг. Тэр тусмаа баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд хөөмийлдөггүй эрэгтэй хүн бараг байдаггүй. Хөөмий үнэхээр хятадаас гаралтай юм уу. Хятадын талтай энэ асуудлаар ярилцсан зүйл байна уу.

Ж.Сүхбаатар: -Соёлын өвтэй холбоотой патентын асуудал ямар түвшинд явдаг юм бол. Ер нь соёлын өв уламжлалаа хадгалж хамгаалах асуудлаар үе үеийн хүмүүс яагаад ЮНЕСКО-д бүртгүүлэлгүй явж ирсэн юм бэ гэсэн асуултад сайд Ё.Отгонбаяр хариулахдаа,

-Хөөмий монголчуудын соёлын бахархал мөн. Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Монгол хөөмий” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монгол хөөмийн урлаг гэсэн нэрээр БНХАУ-ын хүсэлт бүртгэгдсэн нь үнэн. Энэ үед манай хүсэлтийн материал очсон байсан ч цаг хугацааны хувьд Хятадынх түрүүлээд бүртгэгдсэнийг хэлэх хэрэгтэй. Манай номинацийн техникийн бичиг баримтуудыг саяхан хянаж дуусаад хүлээж авсан. Энэ оны арваннэгдүгээр сард болох биет бус соёлын өвийн хорооны хурлаар Монголын нэр дээр бүртгэгдэх асуудал хэлэлцэгдэнэ. Энэ асуудал үүссэн цагаас Хятадын талтай удаа дараа хэлэлцээр хийж, ЮНЕСКО-гийн хүрээнд хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Соёлын өвийг патентжуулах асуудал олон улсын түвшинд байдаггүй. Жишээ нь монгол дээл гэхэд манжаас гаралтай гээд явчихдаг. Хятадын монгол үндэстнүүдийн хөөмий гэдэг урлагийг хамгаалъя гэсэн үүрэг хүлээх үүднээс Хятадын тал ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэж ойлгож байгаа. Ер нь өв соёлоо энд тэнд бүртгүүлнэ гэхээсээ илүү хадгалж, хамгаалахад санаа тавих хэрэгтэй гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.