Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Яруу найргийн өдөрлөг болно

Дэлхийн яруу найргийн өдрийг угтан Соёл яруу найргийн Акаде миас “Ирж буй цаг” нэртэй чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. Шинэ залуу авьяастныг нээж, тэднийг хоорондоо санаа бодлоо хуваал цахад тус дэм болохоор зохиож буй уг өдөрлөг тайзгүй болохоороо онцлог. Яруу найрагт шимтэгч хүн бүхэнд нээлттэй гэсэн. Энэ сарын 18-нд болох чөлөөт уншлага 15.00 цагт Занабазарын музейн улаан гэрт эхэлнэ. Өдөрлөг зохион байгуулагчаас энэ ту хай тодруулахад, “Барууны ор нуудад олон төрлийн чөлөөт уншлагын цаг байдаг юм билээ. Харин Монголд анх удаа зохиох гэж байгаа нь энэ. Бие биенээ сонсох, санаа бодлоо солилцох цаг бидэнд хомс. Тиймээс л ийм арга хэмжээ зохион байгуулахаар шийдсэн. Цаашдаа уламжлал болгоно” хэмээн ярьж байлаа.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.