Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон дуу дуулаачдын уралдаан болно

Монголын хүүхдийн ордон, Японы Элчин сайдын яамтай хамтран жил бүрийн хавар япон дуу дуулаачдын уралдаан зохион байгуулдаг. 15 дахь удаагийн “Хаврын аялгуу” уралдааны бүртгэл энэ сарын 14-нд эхлэх гэж байна. Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулагдах уралдааны бүрт гэл дөрөв хоног үргэлжлэх аж.

Энэ уралдаанд оролцохын тулд ямар нэгэн хураамж төлөх шаардлагагүй байдаг ба япон хэлний дуудлага, ярианы чадвараа нэмэгдүүлэх ач холбогдолтой. Уралдааны эхний шалгаруулалт энэ са рын 27-нд МонголЯпоны тө вд болох аж. Уралдаанд оролцогчдын дууны сонголтод ямар нэгэн хязгаар тавихгүй бөгөөд гоцлол дуучдыг хөгжимгүй дуулуулж өрсөлдүүлэх юм билээ.

Дуулах ур чадвар, япон хэлний дуудлага, сонгосон дуугаа хэрхэн мэдэрч буй болон тайзан дээр биеэ авч яваа байдал нь өндөр оноо авах үзүүлэлт болох аж. Эхний шатнаас шалгарсан дуучид гуравдугаар сарын 12- нд дараагийн шалгаруулалтад оролцож “Хаврын аялгуу” уралдааны шилдгүүд тодорно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.