Японы Гадаад хэргийн сайд Сэйжи Махаэрагийн мэдэгдэж буйгаар тус улсын 7000 гаруй иргэн Курилийн арлуудад шилжин суурьшихыг хүсэж байгаа аж. Тэрбээр “Оросууд Курилийн бүлэг арлын хойд хэсэгт хэзээ ч амьдарч байгаагүй” хэмээжээ.
Москва, Токиогийн харилцаа сүүлийн үед газар нутгийн маргаанаас үүдэн хурцдаад буй. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өмнөд Курилийн арлуудад айлчилсныг эсэргүүцсэн “Хойд нутгийн өдөр” нэртэй цуглаан энэ сарын 7-нд Токиод болсон билээ. Харин ОХУ маргаантай арлуудад зэвсэг байршуулж, цэргийн отряд илгээхээ мэдэгдэж байгаа юм.







0 Сэтгэгдэл