Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы өр тэнгэрт хаджээ

Япон улсын шинэхэн Ерөнхий сайд Наото Кан анхны мэдэгдлээ хийхдээ эдийн засгийн салбарыг шинэчлэх хэрэгтэйг онцолжээ. Эс бөгөөс тус улс Грекийн араас орж болзошгүйг тэрбээр анхааруулсан байна.
“Манай улсын өр асар их байгаагийн зэрэгцээ бидний санхүүгийн байдал хөгжингүй бусад оронтой харьцуулахад хамгийн муу нь” хэмээн Наото Кан мэдэгдээд, энэ байдлаас гарахын тулд татварын шинэчлэл хэрэгтэйг сануулсан аж.
“Улсын өрийн бичиг, үнэт цаасанд найдан өнөөгийн төсвийн бодлогыг үргэлжлүүлэхэд нэн бэрх” хэмээн Засгийн газрын тэргүүн болохоосоо өмнө Сангийн сайд байсан Наото Кан тэмдэглэжээ.
Улсын үнэт цаасыг одоогийн хэмжээгээр гаргасаар байвал хэдхэн жилийн дараа Японы өр ДНБ-ийхээ 200 хувиас давна гэдгийг тэрбээр онцолсон байна.

Д.НАТАША

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.