Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы сэтгүүлчдийн “ДЕСАНТ” Монголд буугаад буцлаа

Япон улсын хэвлэл мэдээллийн нүсэр баг Монголд ирж дөрөв хоног ажиллаад өнөөдөр нутаг буцлаа. NHK, ASAHI, BS-TBS, FUJI телевиз болон тус улсын хамгийн нэр хүндтэй хэвлэл болох “Yomiuri Shinbun”, “Mainichi Shinbun”, “Sankei Shinbun”, “Nikkei Shinbun” зэрэг өдөр тутмын долоон сонин, “Weekly Asahi”, “Nikkan Gendai”, “Jyosei Jishin” тэргүүтэй долоо хоног тутмын таван сэтгүүл, мэдээллийн “Kyodo Tsushin”, “JIJI” агентлагийн сэтгүүлчид оролцсон баг Монголд анх удаа ийнхүү айлчилсан юм.
Тэдний гол зорилго нь Монголын талаар тусгай нэвт рүүлэг бэлтгэх агаад ая лал жуулчлал, хөрөнгө оруулалтын тухай сурвалжлага, ярилц лага, нийтлэл, баримтат кино хийж Японд төдийгүй дэлхийд түгээхэд чиглэгджээ.
Энэхүү багийнхан манай хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлүүлэн “Монгол ньюс” группт зочлон “Өнөөдөр” сонин, “MN-25 дугаар суваг” телевизийн үйл ажиллагаатай танилцаж, тус группийн ерөнхий захирал, “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, “MN-25 дугаар суваг” телевизийн дэд захирал А.Энхзул нартай уулзан хэвлэл мэдээллийн салбарт хам тарч ажиллах боломж, нөхцөлийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлж, харилцан мэдээлэл солилцлоо.

Ш.АЛТАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.