Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япончууд хандив үзүүлэв

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Японы “Айзенкай” олон улсын байгууллагын Япон төвийн ажилтан Аго Такаши-г 2010 оны 3 дугаар сар 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. “Айзенкай” байгууллага нь дайн дажин, байгалийн гамшигт нэрвэгдсэн ард түмэнд туслах зорилгоор “Айзен сан”-г ажиллуулдаг бөгөөд хандивыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод гардууллаа. 

Монгол Улсын Шадар сайд Засгийн газрын нэрийн өмнөөс ноён Аго Такашид талархал илэрхийлээд цас зудын гамшгийг гэтлэн давахад дотоодын болон гадаадын олон байгууллагын сайн санааны дэмжлэг туслалцаа их тус нэмэр болж байна гэв.  “Айзенкай” байгууллага манай улсад тав дах жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөө орон нутагт олон ажил санаачлан амжилттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.