Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЯПОНЧУУД ТАВАНТОЛГОЙГ СОНИРХСОН ХЭВЭЭР…

Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хиратагийн урилгаар тус улсад хийж буй УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн айлчлал өчигдөр албан ёсоор эхэллээ. Төлөөлөгчдийн бүрэлдэх үүнд УИХ дахь Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Су.Батболд, орлогч дарга Д.Ганхуяг, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, гишүүн З.Алтай, Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, УИХ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга У.Нарантунгалаг, УИХын даргын зөвлөх Б.Золбаяр нарын албаны хүмүүс багтаж байна. УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид ням гаригийн орой Токиод ирсэн даруйдаа Японд ажиллаж, сурч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Одоогоор Японд манай улсын 5500 иргэн амьдардаг юм байна. Тус улсад амьдардаг Монголчуудын холбоо, Оюутны холбоо Токиод үйл ажиллагаагаа явуулдаг аж. Мэдээллийн технологи, төрөл бүрийн салбарын инженер мэргэжлээр Японд их, дээд сургууль төгссөн монголчууд хувийн компаниудад нэр хүндтэй ажиллаж байгаа тухай Монголчуудын холбооны тэргүүн У.Өлзийням ярилаа.

Тошиба, Мицибуши зэрэг дэлхийд нэртэй компаниудын шилдэг боловсон хүчнүүдэд монголчууд тооцогдож байгаа гэнэ. Тээвэр зууч, үйлчилгээний чиглэлээр хувиараа компани байгуулаад амжилттай ажиллаж байгаа хүн ч цөөнгүй байдаг юм байна. Японд хувиараа болон Засгийн газрынх нь тэтгэлгээр 1300 оюутан сурдаг. Сүүлийн үед хувийн зардлаараа сурах залуусын сонирхол нэмэгдсэн тухай Оюутны холбооны нь хүмүүс ярив. Дашрамд сонирхуулахад тэтгэлэгтэй оюутнууд сард 1000 доллар авдаг юм байна. Барилга, авто зам гэх мэт дэд бүтцийн чиглэлийн мэргэжилтнийг Японд олноор бэлтгэх хэрэгтэйг оюутнууд хэлж байв. Сайн сураад, өндөр технологийн нууцаас сурч ирээд эх орондоо ажиллахыг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлон захисан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нартай өчигдөр тус тусад нь уулзлаа. Ноён К.Хиратаг Зөвлөхүүдийн танхимын дарга болсноос нь хойш анх удаа уулзаж буй гадаадын өндөр хэмжээний зочин нь Монголын УИХ-ын дарга болов. Ноён Т.Ёкомичитэй Д.Дэмбэрэл хуучны танилууд аж.

Спикерүүд хамгийн сүүлд Олон улсын Парламентын холбооны ээлжит Ассамблейн үеэр Бернд уулзаж байжээ. Японд болсон цунами, байгалийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний үзүүлсэн эд материалын болон сэтгэл санааны дэмжлэгт талархаж явдгаа Танхимын дарга нар чин сэтгэлээсээ илэрхийллээ. Ирэх онд болох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг талууд өргөн хүрээнд, өндөр ач холбогдол өгч тэмдэглэхээ нотолсон юм. Тавантолгойн төсөлд Японы тал идэвхтэй хамтран оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр талын харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэж эрчимтэй хөгжүүлэхийн тулд Парламент, Засгийн газар хоорондын харилцааг улам бэхжүүлэх хэрэгтэй байгаа талаар ярилцсан байна. Монголчууд хүнс, хө- дөө аж ахуй,техник, технологи, дэд бүт цийн салбарт Японы талтай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлжээ. Албан ёсны уулзалтууд хэвлэлийнхэнд хаалттай болсон юм. Япончууд Тавантолгойг сонирхсон хэвээр.

УИХ-ын дарга техник, технологи, дэд бүтцийн салбарт тэдэнтэй хамтрахыг санал болгох агуулгаар уулзалтын сэдэв ерөнхийдөө үргэлжилсэн сурагтай байна. АСЕАН, АПЕК-т Монгол Улсыг элсэхэд дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Япон улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж ирсэн Монголын талын байр суурь хэвээр байгааг УИХын дарга Д.Дэмбэрэл Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомочи нарт нотлоод тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Д.Дэмбэрэл өчигдөр орой Япоын Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ю.Эдотой уулзаж, “Кёокуто Кайхацу” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын даргын айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр тэрбээр Японы эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Нодатай уулзсаны дараа Монгол, Японы хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтын нээлтэд оролцох юм. Өнгөрсөн баасан гаригт Японд ирсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсын эртний нийслэл Киото, Хирошимо хоттой хоёр өдөр танилцсан юм. Хирошимо хотод байх үеэрээ 1945 оны наймдугаар сарын 6-нд атомын бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан хүмүүсийн дурсгал, дэлхий дахинд цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сурталчлах зорилгоор байгуулсан Энхтайваны цогцолбортой танилцсан.

Энэ үеэрээ тэр аймшигт явдлын гэрч болж амьд үлдсэн, хатагтай Кажимото Ёшикотой уулзав. Атомын бөмбөг, цөмийн дайны хор хөнөөлийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйл хэрэгт Монголын төр засаг, ард түмэн дуу хоолойгоо нийлүүлэхийг К.Ёшико хүсэж байв. Тэрбээр Хирошимо хотод атомын бөмбөг хаях үед 13 настай бай жээ. Хатагтайтай хийсэн ярилцлагыг уншигчдадаа дараа хүргэх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.