Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япончууд сүмогоос татгалзаж “нүх ухна”

Японы үндэсний спортын хамгийн нэр хүндтэй төрөл болох сүмогийн нэр хүнд өдрөөс өдөрт унаж, үзэгчид нь хумигдах болсон нь өөр спорт хөгжих боломж олгожээ. Нүх ухах уламжлалт спортын төрөл сүүлийн үед тус улсад эрчээ авах болсон тухай барууны хэвлэлүүд нийтэлж байна.

Үүний баталгаа нь өнгөрөгч ням гаригт Токио хотноо болсон нүх ухах тэмцээн. Тус тэмцээнд 1000 гаруй спортын хорхойтон цуглаж, 200 багт хуваагдан, аваргаа шалгаруулсан байна. Алтан цомын төлөөх тэмцээн 11 дэх удаагаа зохиогдсон бөгөөд зам засварын ажилтнууд болон шатах хийн борлуулалтын компанийн ажилтнууд зэрэг “мэргэжлийнхэн” оролцсон тухай “Reuters” агентлаг мэдээллээ.

30 минутын хугацаанд хэр гүнзгий нүх ухсанаар нь оролцогчдыг шалгаруулдаг аж. Энэ удаагийн Үндэсний нүх ухагчдын аварга шалгаруулах тэмцээний ялагчид 3.26 метр ухсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.