Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японд боловсруулсан хонины мах гаргах боломж бүрдлээ

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Япон улсад айлчлахдаа Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын гурав дахь зөвлөлдөх уулзалтанд оролцсон билээ. Энэ үеэр Засгийн газар, хувийн хэвшлийнхэн олон төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцож, зарим ажил эхнээсээ биеллээ олж  эхэлжээ.
Манай улсаас салаа туурайтан малын халуун уураар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, тэр дундаа хонины махыг Японы зах зээлд гаргах бэлтгэл үндсэндээ хангагдаж, холбогдох яамд мах, махан бүтээгдэхүүн, өлөн гэдэсний ариун цэврийн гэрчилгээг харилцан солилцоод байна. Одоо Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийг аттестатчлах ажлыг Японы холбогдох газруудаас зохих журмын дагуу хийх явдал хүлээгдэж байгаа аж.
Японы Засгийн газраас Зүүн Азийн хамтын нийгэмлэг /Япон, БНХАУ, БНСУ/ байгуулах санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгт манай улсыг оролцуулахад Япон улс дэмжлэг туслалцаа үзүүлэх, боломжтой байдлаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Г.Занданшатар Японы яамдын төлөөлөгчид өчигдөр илэрхийллээ. Монгол Улс уг нийгэмлэгт гишүүн болсноор эрдэс баялгийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах, тус бүс нутагтай дэд бүтцээр холбогдон хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах гарцууд нээгдэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.