Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи энэ сарын 24-25-нд манай оронд албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сараас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд 2007 онд Монголд айлчилж байжээ. Ян Жэчиг ирэхээс өмнө БНХАУ-аас Монголд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шиелун албан ажилдаа орох юм байна.
Э.ТӨР
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл