Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ялагчид 350 еврогийн үнэтэй гутал өгнө

Өндөр өсгийтийг тунхаглаж явсан Жимми Чүү эмэгтэйчүүдэд зориулсан спорт гутал урлажээ. Дэлхийн гутлын ертөнцийн хүндэт сэнтийд залардаг тэрбээр энэхүү шинэ загварын гутлаа сурталчлахын тулд www.Twitter.com, www. Facebook.com, www.foursquere.com гэсэн гурван сайтаар дамжуулан “CatchAChoo” буюу “Чүүг олзолцгооё” нэртэй уралдаан зарлажээ. Эдгээр сайтад байрлуулсан Жимми Чүүгийн шошго бүхий уутны зургийг Лондоны аль гудамжинд авсан болохыг хамгийн түрүүнд таасан нэг хүн ялагч болох гэнэ. Ялагч 350 еврогийн үнэтэй, Жимми Чүүгийн шинэхэн бүтээлийг бэлгэнд авах юм. Үүнээс гадна тэмцээнд оролцож буй хүмүүс 11 дүрмийг мөрдөх бөгөөд зөвхөн 16-аас дээш насны хүн оролцох ёстой гэнэ. Тэмцээний хариултыг энэ сарын 28-ныг дуустал, доорх хаягаар хүлээн авах аж.

4 Lancer square, Kansington Church street, London 8W 4EH Сонирхуулахад “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” киноны Керригийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер “Миний анхны дурлал бол гутал” хэмээн уулга алдаж байсан удаатай. Тэгвэл гутлын хорхойтой энэ бүсгүй Жимми Чүүгийн “Zebra print”, “Satin Pumpkin” зэрэг 16 төрлийн гутлыг “Хүсэл тачаал ба их хотын амьдрал” кинонд тоглохдоо өмсөж байжээ.


Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.