Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Якутск хотын Хатико найзаа хүлээсээр

Хорвоогоос явчихсан эзнээ долоон жилийн турш хүлээж, хамгийн сүүлчийн удаа үдэн гаргаж өгсөн тэр л газартаа өдөр бүр ирж, харуулддаг байсан Хатико хэмээх нохойн тухай сонсоогүй хүн бараг үгүй биз. Япончууд тэрхүү нохойнд зориулан хөшөө босгосон бол Холливудад “Хатико: Хамгийн үнэнч анд” нэртэй кино хийсэн. Нохой хүний үнэнч нөхөр байдгийн тод жишээ үүгээр зогсохгүй. Тэгвэл нохой үерхэлдээ үнэнч амьтан гэдгийг харуулах нэгэн явдал Сибирийн Якутск хотод болжээ.

Машинд мөргүүлэн, гэмтсэний улмаас хөдөлж ч чадалгүй байсаар осгож үхсэн найзыгаа орхиж явахыг хүсэхгүй байгаа үнэнч нохой тус хотынхны өрийг эмтэлж, хайрыг татаад байгаа гэнэ. “Гадаа хасах 40 градус давсан хүйтэн тачигнаж байхад тэр нохой осгочихсон нөхрийнхөө хажуунаас огт холдолгүй, босоод ирэхийг нь хүлээж байгаа мэт харж байгаа нь тун эмгэнэлтэй. Тэр энд хагас сар гаруй ийм л байдалтай байлаа. Найзыгаа орхиод нөгөө ертөнц рүү явчихсан нохойг бид тэр газраас нь холдуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Бид тэр амьтныг өрөвдөж, амьтан хамгаалах нийгэмлэгийнхэнд хандаж, хамгаалалтдаа аваач гэсэн санал тавьсан” гэж оршин суугчид ярьжээ.

Хүмүүс үнэнч нохойг Хатико хэмээн нэрлэжээ. Якутын Хатиког Ан амьтан хамгаалах сангийнхан өөр газарт аваачсан ч тэрбээр зугтаж, үхсэн нохой байсан тэр л газарт очсон бөгөөд одоо хэр нь тэндээ байсаар байгаа гэнэ.

Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.