Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Я.Ичихаши: СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ ОЙРЫН ҮЕД БАЙГУУЛАХ БАЙХ

 Япон Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Монгол Улсад сууж асан Я.Ичихашитай Токио хотноо тааралдаж цөөн үг солив. Тэрбээр өдгөө Токиогийн нэгэн их сургуульд зөвлөх багшаар ажиллаж байгаа аж. УИХ-ын даргыг хүндэтгэн Япон-Монголын найрамдал, соёлын нийгэмлэгийнхний зохион байгуулсан хүлээн авалтад ноён Я.Ичихаши хүрэлцэн ирсэн юм.

Уг арга хэмжээнд Японы парламентын Зөвлөхүүдийн хийгээд Төлөөлөгчдийн танхимын 40 гаруй гишүүн оролцсон нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн тус улсад энэ сарын 9-14-нд хийсэн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл болов.

-УИХ-ын даргын айлчлалын талаар Та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би гурван жилийн өмнө Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө одоо ч сэтгэл гарган ажиллаж байгаа. Япон-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд болно. Түүний өмнө Монгол Улсын Их Хурлын дарга ноён Д.Дэмбэрэл манай улсад айлчилсан нь ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Энэ айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа нэг түвшин ахина гэдэгт бүрэн найдаж байна.

Стратегийн түншлэлийн гэрээг ойрын үед байгуулах байх. Монгол, Японы харилцаа жил ирэх бүр улам хөгжиж байгаад сэтгэл хангалуун явдаг.

-Хоёр улсын хооронд страте гийн түншлэлийн гэрээ байгуулахад УИХ-ын даргын айлчлал ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ. Ноён Д.Дэмбэрэл танай улсын Парламентын дээд, доод танхимын дарга нар, Ерөнхий сайд, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны, Гадаад хэргийн сайд нартай уулзахдаа гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчлэхэд онцгой хүчин чармайлт гаргахыг хүссэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танай талаас анх асуудлыг ул суурьтай тавьсан. Иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүлэхийн чухлыг талууд тэр үеэр тэмдэглэсэн. Хоёр улс эдийн засагт тулгуурласан харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх ёстой. Улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна иргэд хоорондын харилцааг чухалчлан авч үзэх ёстой гэж боддог. Миний бие улс төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөн ч хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун, түүнийг улам батжин хөгжүүлэхийн төлөө ажилладаг гэв.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.