Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ядуу малчид телевиз үзэх эрхгүй болох уу

Малчид санхүүгийн боломжгүйгээс болоод мэдээлэл авах эрхээ энэ сарын 27-ноос хязгаарлуулж мэдэхээр болжээ. Манай улс мэдээлэл авдаг хиймэл дагуулын системээ шинэчилж буйтай энэ нь холбоотой аж. Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Бат-Үүл, Ч.Улаан нар өчигдөр мэдээлэл хийж, энэ сарын 27-ноос өмнө арга хэмжээ авахыг холбогдох газарт сануулав.

Мэдээлэл хүлээн авах системээ сольсноор аймгийн төвд телевизийн найм, сумдад зургаан сувгийг зэрэг хүлээн авах боломж бүрдэх юм байна. Үүнээс ч илүү тооны сувгийг сонгох боломжтой. Шинэ системд шилжихэд төв, суурин газруудад хүндрэл гарахгүй. Харин тус тусдаа антенн тавьж үздэг малчдад л бэрхшээл үүсэх гэнэ.

Одоогийн хэрэглэж буй том антенн нь дээрх системд тохирохгүй учир 240.000 төгрөгөөр шинийг авахад хүрэх юм байна. Гэтэл зуданд хамаг хөрөнгөө “туучихсан” малчдад мөнгө байхгүй. Энэ байдлыг нь харгалзан үзээд МХХЗГ-аас шинээр иж бүрэн технологи авбал 110.000 төгрөг болгон хямдруулж, бас хуучин антенныхаа нэг эд ангийг 24500 төгрөгөөр солиод ашиглах боломж бүрдүүлсэн байна. Мөн 10 хүртэлх сувгийг үнэ төлбөртэйгээр үзэх байсныг болиулжээ.

Үүнээс олон суваг үзье гэвэл төлбөр төлөх гэнэ. Нийт малчдын 60 хувь нь телевиз үзэх боломжгүй болох гээд буй юм байна. Өмнө нь хуучин системээр мэдээлэл хүлээн авч, орон нутагт дөрвөн суваг цацахын тулд жилд манай улс 952.000 доллар төлдөг байсан бол одоо 10 сувгийг 1.2 сая доллар төлөөд иргэддээ үзүүлэх боломжтой болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.