Колумбийн Медельин хотын ядуусын хороололд урсдаг шат байруулсан тухай ВВС уламжлав. Өндөр уулын оройд орших энэ хүү хорооллын иргэд одоо хотын төв рүү хүрэхийн тулд уг шатыг ашигладаг боллоо. “Комуна 13” хэмээх эл хороололд амьдардаг хүмүүс хотын төв рүү очихдоо тулд олон гишгүүртэй чулуун шатаар өгсөж, урууддаг байсан аж. Зургаан хэсэгтэй, 384 метр урт уг шат хорооллын оршин суугчдад зориулсан анхны томоохон төсөл аж. Долоон сая ам.долларын өртгөөр бүтсэн урсдаг шатыг “Комуна 13” хорооллын 12 мянган оршин суугч ашиглаж байгаа аж.







0 Сэтгэгдэл