Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ядуусын хороололд галд автаж 600 айл орон гэргүй болов

Филиппиний нийслэл Манилтай залгаа Куизон хотын ядуусын хороололд гал гарч, 600 айлын байшин шатаж, 7000 гаруй хүн орон гэргүй боллоо гэж ВВС мэдээлэв. Хүний амь нас сүйдсэн тухай мэдээлэл байхгүй ч хоёр хүн сураггүй алга болжээ. Гал түймэр дөрөвдүгээр сарын 25-ны үдээс хойш гарсан байна. Галыг унтраахаар 250 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа ч шигүү суурьшилтай, нарийн гудамж ихтэй хорооллын гүн рүү ороход хэцүү байсан төдийгүй тус тусын эд хогшлоо аврах гэсэн хүмүүс ихээхэн бэрхшээл учруулсан аж.
Тус хорооллын оршин суугч Глен Сардон “Бид өмссөн хувцаснаас өөр юмгүй үлдсэн” гэж АР агентлагт ярьсан байна. Манил орчим салхи ихтэй байсан нь түймэр газар авахад нөлөөлжээ. Ядуусын хорооллын байшингууд ихэвчлэн мод болон галд шатамхай хямд материалаар баригдсан байдаг аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.