Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Яг одоо! хүчирхийллийг цэглэе”

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян дэлхий даяар өнөөдөр эхэлж байна. Монгол Улсад энэхүү аяныг “Яг одоо! хүчирхийллийг цэглэе” уриатайгаар зохион байгуулж, аянаар дамжуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендерт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийтэд таниулах зорилго тавьжээ. Ирэх өдрүүдэд энэ чиглэлд анхаарал хандуулах, түүнээс урьдчилан сэргийлж ажиллах юм. Монгол Улс 2016 онд анх Жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгааг хийсэн. Энэхүү судалгааны зарим үр дүнгээр гурван эмэгтэй тутмын нэг нь дотнын хүнийхээ зүгээс бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Мөн 10 эмэгтэй тутмын нэг нь хүүхэд насандаа бусдын зүгээс үзүүлсэн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн харамсалтай үр дүн гарсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн ердөө нэг хувь нь цагдаа болон бусдад мэдэгдсэн байна. Энэ бүхнээс харахад Монгол Улсад хүчирхийлэл хаалттай хаалганы цаана өрнөсөн хэвээр. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бусад байгууллагын дэмжлэг хэрэгтэй байна. Манай хамтарсан багийнхан энэ өдрүүдэд айл өрхүүдээр явж буй. Эцэг эхүүд цаашдаа хүүхдэдээ багаас энэ талын мэдлэг өгч, ойлгуулж таниулах хэрэгтэй. Бид ч үүнд анхаарч ажиллаж байна. Нэг ч хүчирхийллийг нуун дарагдуулах ёсгүй. Үүний тулд худаг, худалдагч, хөршийн эргэх холбоог сайжруулах Хэрсүү гурвалжин аяныг санаачилсан” хэмээн хийж буй ажлынхаа зах зухыг танилцууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.