Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ю.Тимошенког дэмжигчид шүүхийн байр руу дайрав

Байгалийн хийн гэрээ байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн долоон жил хоригдож ял сонсоод буй Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн билээ. Эрүүл мэнд муу гэсэн шалтгаанаар Ю.Тимошенко шүүх хуралд ирсэнгүй.

Хурал болохын өмнө тэрбээр Европын холбооны бодлогыг өргөжүүлэх комиссар Штефан Фюлетэй уулзсан байна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд асныг дэмжигчид шүүхийн байр руу дайрч, хашааны хаалгыг нь эвджээ. Харуул хамгаалалтынхан харин тэднийг шүүхийн хаалгаар оруулаагүй хэмээн “Интерфакс” мэдээлжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр шүүхийн танхимын дэргэд 2000 гаруй хүн цугласан байсан гэнэ.

Цугласан хүмүүс үймээн дэгдээж, харуул хамгаалалтын ажилтнуудыг загнан, тэдэн рүү дайрч байсан хэмээн гэрчүүд өгүүлжээ. Ю.Тимошенкогийн өмгөөлөгч Сергей Власенко шүүх хурлыг хойшлуулах санал тавьсан ч шүүгчид үүнийг нь хүлээж аваагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.