Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ю.ЛУЖКОВ намаа орхих уу

Ажлаа хүлээлгэн өгсөн Москва хотын захирагч асан Ю.Лужков “Нэгдсэн Орос” намаас гарах тухай өргөдөл бичиж, удирдлагадаа өргөн барьсан байна. Албан бус эх сурвалжаар бол тэр ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь намын нөхөд болох ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нарт гомдсоных гэнэ.

Ю.Лужков “Нэгдсэн Орос”-ын Зөвлөх хорооны дэд тэргүүн бөгөөд намыг үүсгэн байгуулагчдын нэг юм. “Интерфакс” агентлагийн мэдээлж буйгаар тэрбээр өргөдөлдөө “Намын удирдлагын зүгээс намайг шахан дарамталж байгаа нь сүүлийн сард хэрээс хэтэрлээ.

Улс орон, Москва хот, намын төлөө хийсэн бүтээснийхээ төлөө ийм хариуг би хүлээгээгүй л юм сан” хэмээн гомдолложээ. Одоогоор түүний хүсэлтийг хэрхэх талаар намын удирдлага нь ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.