Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Юлия Тимошенко гуравдахь шатны сонгуулийг шаардаж байна

Украины Ерөнхий сайд Юлия Тимошенко тус улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, Сонгуулийн төв комисс дахин санал хураах ёстой гэж үзэж байна. Тэрбээр Захиргааны дээд шүүхэд гомдол гаргахдаа ийнхүү шаарджээ. Шүүх хэдэн өдрийн дотор уг гомдлыг авч үзээд дүгнэлтээ гаргах юм байна. Хэрэв шүүхийн шийдвэр Тимошенкогийн талд эс гарвал ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулсан Виктор Янукович энэ сарын 25-нд Укрины парламентад тангараг өргөх ажээ. Өнгөрсөн мягмар гаригт ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Виктор Ющенко ерөнхийлөгчөөр ажилласан таван жилийнхээ ажлыг дүгнэхдээ “Миний таван жилийн хамгийн том алдаа гэвэл Юлия Тимошенког дэвшүүлсэн явдал байлаа. Би түүнийг л нэрлэх байна. Өнөөдөр ингэж хэлэх ёс суртахууны эрх надад бий” гэж мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.