Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Юанийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрэв

Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн 65 орчим хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын юанийн ханш түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Тодруулбал, Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 433.87 төгрөгтэй тэнцсэн нь нэг сарын хугацаанд 8.87 төгрөгөөр нэмэгдсэн, түүхэн дээд үзүүлэлт болов. Түүнчлэн валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр юанийг 433 төгрөгөөр худалдан авч, 435-аар борлуулж байв. Энэ нь сүүлийн долоо хоногт уг валютыг авах ханш долоо, зарах нь найман төгрөгөөр өссөн дүн бол гурван сарын хугацаанд 30 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тус захын нэгэн ченж “Ам.доллартой харьцах юанийн ханш долоо хоногийн дотор 10 гаруй хувиар өссөн. Ер нь ам.долларын эсрэг юанийн ханш сулрахад манайд урд хөршийн мөнгөн тэмдэгтийнх тогтвортой байж, чангарахад үнэд ордог нь анзаарагдсан” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.