Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ээжийгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс ялтан М.Лхагважавт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. М.Лхагважав нь 2008 оны зургадугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нэгдүгээр багийн нутагт согтуугаар өөрийн төрсөн эх Б.Должинсүрэнг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд М.Лхагважавт ялын дээд хэмжээ оноосон. Төв аймгийн шүүх уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаараа энэ хэргийг хянан хэлэлцээд М.Лхагважавт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах онцгой ялыг хэвээр үлдээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.