Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ээжийгээ буудаж хөнөөсөн хэрэгтэн 18 жил ял эдэлнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б. Балдан-Очир нь ээжийгээ үглэлээ хэмээн дургүйцэж, улмаар загнуулсныхаа хариуг авч хорсол тайлах зорилгоор 2009 оны хоёрдугаар сарын 23-нд энэ хэргийг үйлджээ. Тэрбээр 05.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутагт байдаг гэртээ ээжийгээ унтаж байхад нь нүдрүү нь “Тоз-8” буугаар буудаж хөнөөжээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд анхан шатны хурлаар хэлэлцээд Б. Балдан-Очирт чанга дэглэмтэй хорих ангид 18 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Б. Балдан-Очирт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 18 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.