Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгджээ

Бага боловсролын сургалтын шинэ хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөр шинэчилж, хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн сургуулийн хариуцах ажил биш юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд үүнийг маш сайн ойлгож, эцэг эхийн зөвлөл байгуулж сургуультайгаа нягт холбоотой ажиллаж байна. “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн бага ангийн эцэг эхийн зөвлөл 88 гишүүн, зөвлөлийн 22 даргатай.  Бүлэг дундын таван ахлагчтай. Дөрөвтийн системээр ажилладаг. Тэд үдийн цай уух дэг, өдрийн дэглэм, завсарлагааны дэг (төрийн дуулал, сургуулийн сүлд дуу, суjагчийн тангараг унших гэх мэт) сургуулийн дотоод журам, ангийн дэг зэргийг хэрэгжүүлэхэд хүүхэддээ зөвлөж тусалдаг юм.  Мөн  лхагва гараг бүр “Уншлагын цаг, үлгэрийн цаг” нэртэй хичээлийг эцэг эхчүүд хоёр, хоёроороо зохион байгуулдаг.  Одоогоор 376 ээж, аавууд 88 эх, болон үлгэрийг хүүхдүүдэд уншиж, хүүхдүүдээр уншуулж дүр бүтээлгэн, утгыг яриулсан байна. Энэ мэтчилэн эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд нь даатгаад л орхидог байсан хуучинсаг хандлага өөрчлөгджээ. Эцэг эхчүүд энэ тухай ярихдаа “Хүүхэд өдөрт хамгийн олон цагийг гэртээ өнгөрүүлдэг. Сургууль дээр хичнээн сайхан юм үзэж, харж, сурч ирсэн ч гэрийнхэн нь түүнийг ойшоохгүй, сонсохгүй, дэмжихгүй бол тэр хүүхэд яаж хөгжих вэ дээ. Тийм болохоор бид багштайгаа хамтраад хүүхдээ хамтдаа хөгжүүлье гэж зорьдог” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.