Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх оронч сэтгэлээ гэрэл зургаар илэрхийл

Ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох эх орончдын өдрийг угтан Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо, МАСЗХ хамтран “Энх цагийн эх орончид” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлав. Гэрэл зургаар дамжуулан өнөөгийн залууст эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх нь уралдааны зорилго хэмээн зохион байгуулагчид нь ярьж байсан. Гэрэл зураг сонирхож авдаг хэн бүхний өмнө эл уралдаан нээлттэй бөгөөд оролцогч дээрх сэдвийг илэрхийлсэн зургаа 20х30 см хэмжээтэй угаалган энэ сарын 26-наас өмнө Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоонд авчирч өгөхөд болно. Бүтээлд тооны хязгаар заагаагүй. Тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзнийг 500.000 төгрөгөөр урамшуулах бол удаах байрт орсон бүтээлийн эздийг 100.000, 200.000, тусгай байрын дөрвөн бүтээлийн эзнийг 50.000 төгрөгөөр шанганх гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.