Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх орны гавьяатууд нэгэн тайзнаа

Орон нутагт, ажиллаж амьдарч уран бүтээлээ хийдэг дуучид тэр бүр Улаанбаатарт тоглолт хийх боломжгүй байдаг. Ирэх зардлаас эхлээд тоглолтын тайз, тоног төхөөрөмжийн асуудал их байдаг учраас улсынхаа нийслэлд тоглолт хийх нь хөрөнгөтэй хүний мө- рөөдөх зүйл.

Харин “Эх орон” телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, дуучин Т.Баясгалангийн санаачилгаар эх орны гавьяатууд нэгэн тайзнаа дуулах боломжтой боллоо. “Эх орны гавьяатууд” тоглолтод эхний удаа аймгийнхаа нэрээр алдраа түгээж, дуулж яваа 13 гавьяат оролцохоор болжээ.

Увсын Ч.Загиржав, Дарханы Г.Алтанцэцэг, Төв аймгийн У.Далантай, Дорноговийн Л.Наран туяа, Сэлэнгийн Д.Дагийсү- рэн, Говь-Алтайн Ц.Оюунцэцэг, Завханы Т.Цэцгээ, Хэнтийн Ц.Ичинхорлоо, Архангайн Ш.Чог сомжав, Ховдын Д.Болормаа гавьяатууд энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд ардын болон зохиолын дуугаар түрлэг өргөх гэж байгаа юм.

Тоглолтын үеэр үзэгчдийн таашаалд нийцэж, хамгийн их алга ташилт хүртсэн дуучныг тодруулж Япон улсад аялуулах аж. Тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа хөтөлж, дуучдын үйлс бүтээлийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, үзэгчидтэй ойр харилцаа бий болгох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.