Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх нялхсын эндэгдлийн шалтгааныг сайд нь тайлбарлав

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэв. Түүгээр бол нэлээд дэвшил, зарим гишүүний үзэж буйгаар бас ухралт ч гарах бололтой юм. Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах ажлыг судлах зорилготой ажлын хэсэг байгуулах сайдын тушаал саяхан гарчээ. Манай улсад В, С төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа нь яаравчлах шалтгаан болсныг сайд С.Ламбаа мэдэгдлээ.

Энэ ажлыг эхлүүлэхэд хөрөнгө ихээхэн дутагдаж байгааг Эрүүл мэндийн салбарын “босс” учирлав. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт чамлахааргүй байгаа, гагцхүү оновчтой, зөв зохион байгуулалт сул байгааг эмч мэргэжилтэй гишүүн Г.Баярсайхан анхаарууллаа. Элэг шилжүүлэн суулгах ажлыг яаравчлуулах санааг ч тэрбээр гаргасан гэнэ.

Иргэд эрүүл мэндийн даатгалаа төлдөг, гэтэл эмнэлгийн байгууллага зарим тохиолдолд нэмэлт төлбөр шаарддаг. Үүнийг таслан зогсоохыг эмч гишүүдийн “бүлэглэл” шаардаж байна. УИХ-д Г.Баярсайхан, Л.Гүндалай, Д.Очирбат гэсэн гурван эмч байдаг юм. Чуулганы өчигдрийн хуралдаанд хийсэн мэдээллийн үеэр С.Ламбаа сайд эх нялхсын эндэгдэл дорвитой буурахгүй байгаа шалтгааныг тайлбарлав. Монгол хүний эрүүл мэндийн байдал ер нь эрс доройтсон гэнэ.

Төрж байгаа эхчүүдийн 70 хувь нь хавсарсан өвчтэй байдаг учраас тэднийг сайн эмнэлэгт сайн эмчийн хяналтад төрүүлэх ёстой аж. Гэтэл хавсарсан өвчтэй эхчүүд ихэнхдээ сумын эмнэлэгт төрдөг нь эндэгдэлд нөлөөлөх гол шалтгаан болжээ. Үнэндээ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн том шийдэл хэрэгтэй байна гэж сайд нь учирлаж байна лээ. Эрүүл мэндийн шинэчилсэн хуулиар сумдад Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна.

Ингэх нь сумдын эмнэлгийг татан буулгахад хүрнэ хэмээн Д.Оюунхорол бухимдав. С.Лам баагийн хэлснээр ийм зүйл болохгүй гэнэ. Хууль баталс наар гарах дэвшлийн нэг нь “цахим эмнэлгийн үйлчилгээ”. Чадвартай эмч, сайн эмнэл гийн тухай мэдээллийг цахим шуудангаас олж аваад үйлчлүүлэгч сонголтоо хийх төсөл хэрэг жүүлэхээр төлөвлөжээ.

Хуульд өөрчлөлт оруулс наар төлбөрийн дээд хяз гаарыг тогтоох юм байна. ЭМЯ-ны харьяанд 16 эмнэлэг байдаг. Гэтэл уг салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг ЭМШУИС нь БСШУЯ-ны мэдэлд байдаг нь бодлого алдагдахад нөлөөлж байна гэдгийг С.Ламбаа сануулаад болж өгвөл их сургуулийг харьяандаа авах санаагаа илэрхийлэв.

 Г.ЭНХ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.