Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эх дэлхийн мисс-2010” удахгүй болно

Монголын оюутны холбоо “IMAGE MODELS” компани, “Image fashion solan”, “UB dance school” бүжгийн сургалтын төв, “Сэрүүлэг” дээд сургууль, “GEM” үсчин, гоо сайхны салон, “Master “ мэргэжлийн сургалтын төв зэрэг байгууллагууд хамтран “Эх дэлхийн мисс-2010”, “Mr Mongolia-2010” тэмцээнийг энэ сарын сүүлчээр зохион байгуулах юм. Энэхүү тэмцээний ялагчаар тодорсон гоо бүсгүй “Miss Earth-2010” олон улсын гоо сайхны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах ажээ. Тус тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр NTV телевиз, “Залуучууд” сайт ажиллах юм.  Энэ удаагийн тэмцээний гол зорилго нь гоо сайхан, гоо зүйн соёл, мэдлэг мэдээллийг залууст олгох, тэдний нийгмийн харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, хувь хүний ур чадварыг дээшлүүлэн хөгжүүлэх, эх дэлхий, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээг бий болгоход оршино.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.