Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эхчүүд, эмэгтэйчүүдийг мэхийн хүндэлье

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан уншигч авхай нартаа Монголын нэрт яруу найрагчдын шүлгээс эшлэн хүргэж байна. Монгол бүсгүйчүүд, ээжүүд яруу найрагчдын бүтээлд ийнхүү мөнхөрчээ.

Монголын үзэсгэлэнт сарангоо
Намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ
Бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ээж
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ээж

Д.НАЦАГДОРЖ “Миний ээж”

Ингэн хавтгайн сүүгээр
Цай сүлж уулгаагүй болохоор
Ээжийнхээ ачийг би
Юугаар ч хариулсан гэх вэ дээ
Эмийн цэцэгсийн шүүдрээр
Дарс нэрж дайлаагүй болохоор
Эх үрсийн өрийг би
Юугаар хариулсан гэх вэ дээ

Б.ЯВУУХУЛАН “Үлэмжийн сайхан хорвоод”

Ижий нь хүүгээ их санах юм
Араг, савар хоёроо зөрүүлэн байж чамайг боддог
Аргал, чулуу хоёрыг андууран байж би хүүгээ санадаг даа
Алга аа алга, миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал би харлаа
Тэнгэрийн цагаан хаяанд
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй

П.БАДАРЧ “Эхийн сэтгэл”

Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
А.Эрдэнэ-Очир “Ижийтэй хүн үхдэггүй”
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт насалж хайрла

Ц.ХУЛАН “Ганцхан ээждээ унших шүлэг”

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.