Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эхнэр нь нөхрөө хөнөөжээ

Шинэ оны эхний өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж эхнэр нь нөхрийнхөө амийг бүрэлгэсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тус дүүргийн IV хороонд амьдардаг 47 настай Н гэх эмэгтэй нөхөр Б-г хутгалж бүрэлгэсэн аж. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эгэм, цээжинд тус бүр нэг удаа мэс хүргэсэн нь тогтоогджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Баярын өдрүүдэд эрүүгийн нөхцөл байдал өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайван байсан аж.

Энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагад иргэдээс 1055 мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 32 үйлдлийг бүртгэн шалгаж байна. Нийслэлд танхайн тав, дээрэм, булаалтын хэрэг тус бүр нэг, зам тээврийн хэрэг 11, осол 33 гарч 20 хүн гэмтэв. Энэ өдөр нийслэлд 168, орон нутагт 35 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн арванхоёрдугаар сарын 31-нээс 2012 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих хугацаанд нийслэлд золгүйгээр 16 хүн амиа алдсан байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хашаанд байрлах машины гараашт Баянзүрх дүүргийн иргэн 25 настай М өөрийн эзэмшлийн 63-80 УБХ дугаартай автомашиндаа угаартаж нас баржээ. Баянзүрх дүүргийн II хорооны иргэн 34 настай, эмэгтэй Т нь Сүхбаатар дүүргийн VIII хороонд байрлах хамаатныдаа шинэ жилийн баяр тэмдэглэн архи ууж байгаад нас баржээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.