Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эсэргүүцэгчид хүрээгээ тэлж байна

Бангкокт Засгийн газрын эсрэг тэмцэлд орол цогчид хүрээгээ тэлж эхэлжээ. Сөрөг хүчнийхний удирдагчид хотын зүүн хэсэгт эсэрг үүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж, тэнд ирж нийлэхийг өөрийн талын ханд уриалж буй тухай ВВС мэдээллээ. Тайландын Засгийн газар хөл хорио тогтоох талаар шийдвэр гаргаж магадгүй байна. Улаан цамцтанууд огцруулах гэж тэмцэж байгаа Засгийн газрын тэргүүн Абхисит Ветчачива хор хохирол гаргахгүйгээр хотод эмх журам дахин сэргээнэ, цэргийн ажиллагаа үүнд тусална хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Засгийн газрын эсрэг боссон сөрөг хүчний талынхан цэргийнхэнтэй мөргөлдөх явцад 24 хүн амь насаа алджээ. Армийнхан Бангкокийн төв дэх сөрөг хүчнийхний хуаранг устгах ажлыг эхлүүлсэн пүрэв гаригаас хойш нийт 200 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Тайландад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал хөл хорио тогтоод ч намжихгүй байж мэдэх тухай ВВС мэдээллээ.


 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.