Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭСЭРГҮҮЦЭГЧИД СУЭЦ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙРЫГ ШАТААЛАА

Өнгөрсөн шөнө жагсагчид Суэц хотын зүүн хойд боомтод орших захиргааны байрыг галдан шатааж, Үндэсний ардчилсан намын орон нутгийн төв байрыг шатаахыг оролджээ. Египетийн олон мянган жагсагч Ерөнхийлөгч Хосни Мубаракийн 30 жилийн дэглэм, цэргийн хууль, түүний шинэчлэлийг эсэргүүцэж, жагсагчдыг суллахыг шаардсаар байгаа билээ. Тэд Суэц хотын орон нутгийн захиргааны байрыг шатаах зорилготой байсан ч гал байшинг бүхэлд нь хамарсан гэж хамгаалалтын албаныхан болон гэрчүүд мэдээлж байна.

Эсэргүүцэгчид Үндэсний ардчилсан намын байр руу тэсрэх бодис шидэж шатаахыг оролдсон ч цагдаагийнхан нулимс асгаруулагч хэрэглэн тэднийг дарж чаджээ. Мягмар гаригт цагдаа нарт буудуулж амиа алдсан гурван иргэний ар гэрийнхэнд эсэргүүчид эмгэнэл илэрхийлжээ.

“Якубын байшин” хэмээх романаараа нэрд гарсан зохиолч Ала ал-Асвани “Эсэргүүцэгчид юунаас ч айхаа больжээ. Энэ залуус хүч хэрэглээд ч болов эрхээ эдлэхийг хүсэж байна.” гэжээ. Жагсагчид Тахрир талбай дээр дэвсгэр дэвсэн, хоол хүнстэйгээ байрлаж байгаа ч цагдаа нар тэднийг усаар шүршиж, нулимс асгаруулагч, хийн гар буу ашиглан тараахыг хичээж байгаа аж. Мягмар гаригийн байдлаар дөрвөн иргэн, нэг цагдаа амиа алдаж, 850-иад хүн баривчлагдаж, олон мянган хүн гэмтэж шархаджээ.

Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон Египетийн эрх баригчдад хандаж ард түмний жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэхийг шаардсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр 55 хүн шархадсан байна. Жагсагчид цахим хуудсуудыг ашиглан шинэ жагсагчдыг уриалан дуудаж байгаа ч “Facebook” болон “Twitter”-ийг тодорхой хугацаанд Египетэд ашиглаж болохгүй болжээ.

Уг жагсаалаас болж Египетийн Худалдаа үйлдвэрлэлийн сайд Рашид Мохамед Рашид Швейцарийн Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоо цуцалсан гэнэ.

М.Энхмаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.