Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Саран ирэх сарын 6-нд төгөлдөр хуурч Сюзан Риччи Рожелийн хамтаар АНУ-ын алдарт “Карнеги холл” театрт бие даасан тоглолтоо хийх гэж байна. Э.Саран Беллини, Верди, Пуччини, Римский Корсаков, Дворжак, Рахманинов нарын сонгодог бүтээлээс гадна, хөгжмийн зохиолч Билэгжаргал, Б.Шарав, Н.Жанцанноров, Т.Баттөмөр нарын бүтээлээс дуулж Америкийн үзэгчдэд хүргэх юм байна. Урьд нь Монгол Улсаас төгөлөр хуурч С.Саянцэцэг энэ театрт бүрэн тоглолт хийж байсан бол дуучдаас анх удаа салхийг Э.Саран хагалж байна.







0 Сэтгэгдэл