Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүгийн хэрэг буурчээ

Анхан шатны шүүхүүд нэгдү­гээр улиралд 1767 хүнд холбогдох 1389 эрүүгийн хэрэг таслан шийд­вэрлэжээ.
Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүү­гийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 14,3  хувиар, ял шийтгүүлэгчид 21,4  хувиар буурчээ. Таслан шийдвэрлэсэн эрүү­гийн хэрэг Хэнтий, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт 4-71 хувиар өсч, Дархан-Уул, Дорноговь, Нийслэл, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Орхон, Булган, Сэлэнгэ, Ховд, Дундговь, Увс, Завхан аймагт  3–51 хувиар буурсан байна.
Харин Баянхонгор аймаг өм­нөх оны мөн үетэй адил байна. Хүний амийг санаатай бүрэлгэсэн 62, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 80, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 283, танхайрсан 190, тээв­рийн хэрэгслийн хөдөлгөө­ний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 190, эд зүйлийг хууль бусаар хил нэвт­рүүлсэн 27, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 86  хэрэг тус тус шүүхээр хянан шийд­вэрлэгджээ. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 66,1 хувийг эзэлж  байна.
Ял шийтгүүлэгчдийн 7,2 хувь нь насанд хүрээгүй хүмүүс, 8,4  хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ хоёр тэрбум 427 сая төг­рөгийн хохирол учирч, 127 хүний амь нас хохирч, 153  хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн  76,6  хувьд хорих, 4,2 хувьд торгох,  4,4 хувьд албадан ажил хийлгэх, 14,3  хувьд баривчлах ялыг  тус тус оноожээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.