Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрчүүдэд ээлтэй энэ оны загвар

У.ТЭНҮҮН

Энэ жилийн хувцас загварт эргэлт гарлаа. Хэмжээ нь багасч, хэрэглээнээс гарахад хүрээд байсан гоёл чимэглэл 2010 оны загварын чиг хандлагад хүч түрэн ирж байгаа гэнэ. Алтны үнийн өсөлт, эдийн засгийн хямралаас ихээхэн хамаарч байгаа энэ оны гоёлын хэв маягийг уншигч Танд сонирхуулъя.

Ашигтай үнийн өсөлт
2010 оныг эрчүүдийн түрийвчин дэхийг хэмнэсэн ээлтэй жил хэмээн дүгнэхэд хилсдэхгүй. Учир нь алтны үнийн өсөлтөд баригдсан ээмэг, зүүлтний загварт мөнгө, мод, боловсруулсан шил, шүр голлох гэнэ. Үүнийг дагаад алтлаг, боронзон өнгө ч зайгаа тавих нь. Түүний оронд мөнгөлөг, цагаан, цэнхэр болон эсвэл тод хурц өнгө гоёл чимэглэлийн загварт давамгайлна.

Унждаг ээмэгний уналтын үе дууслаа
Алдартнуудын хувцаслалт, тэр дундаа зүүсэн гоёл чимэглэлийнх нь хэв маяг загварын чиг хандлагад нөлөөлдөг. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд барууны шоу бизнесийн алдартнууд нүсэр зүүлт, ээмэгнээс татгалзах болж, түүний зэрэгцээ он дамнасан санхүүгийн хямрал энэ төрлийн гоёлоос эрс татгалзахад хүргээд байсан юм. Харин энэ жил хатгадаг ээмэг төдийхнөөр гангарч байсан бүсгүйчүүдэд унждаг ээмгээр гоёхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эдийн засгийн хямрал их хэмнэлтийн сэтгэлгээг бий болгосон. 2010 онд бүсгүйчүүд гоёл чимэглэлийнхээ шигтгээнд үнэт чулуу биш боловсруулсан шил сонгож байгаа нь үүний тод илрэл.

Тод өнгө, том хэмжээтэй бугуйвч
Нэгэн цагт зөвхөн эрчүүдийн гангараа байсан бугуйвчний загвар энэ жил хэрхэн өөрчлөглөх бол?
Жавар тачигнасан дүн өвлөөр хаврын урь, өнгө алагласан зуны цэцэгсийг санагдуулам хурц тод эсвэл цайвар өнгөтэй гоёл чимэглэлээр гангарахыг загвар зохион бүтээгчид санал болгож байна. Харин Та үдэшлэгт уригдсан бол энэ моодноос татгалзаж болно. Гэвч нэг өнгө дагнасан бус судал, хээгээр өнгө нэмсэн, том бугуйвчаар гоёхыг Chanel-ийн загвар зохион бүтээгчид зөвлөжээ.
Энэ оны загварт нарийн ур хийц бүхий бугуйвч, чимэглэл ноёлох тул та өөрийн хувцасны загвар, өнгө дагуулан шүр, гинж бусад чимэглэлээр тоноглосон бугуйвч сонгоорой.

Хуурамч эдлэл үнэд орно
Хүзүүний зүүлтний загварыг том гэдэг үгээр тодорхойлоход л хангалттай. Ажлын ямар ч ачаалалд түвэг учруулахааргүй байлгахын тулд хуурамч чулуу, мод, төмөрлөгөөр хийсэн “аварга” зүүлт сонгоорой. Өнгөний хувьд цайвар болон завсрын өнгө зонхилно.

Эртний эдлэлийг санагдуулам том шигтгээ, нарийн хийц бүхий том бөгж энэ онд моодонд орно. Тэр нь хурц тод өнгийн шигтгээтэй байвал бүр ч догь. Харин Та содон зүйлст дуртай бол моодонд орж байгаа модон бөгжийг сонгоорой.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.