

“Энэ хавийн 10 гаруй айл байшингаа орхиод явчихсан. Байшинд орвол хана, шаланд нь хөрсний ус нэвчээд хөлдсөнийг харж болно. Энд хөрсний ус байнга ундардаг ч зам тавихаас өмнө урд талын гудамжаар урсчихдаг байсан. Тэр гудамжийг хаагаад зам тавьчихлаар нам дор газар буусан айлуудын хашаанд хөрсний ус тогтоод байгаа юм” гэж Сүхбаатар дүүргийн XIII хорооны Рашаантын IX гудамжинд оршин суугч Э.Хишигсүрэн ярилаа. Тэрбээр Хайлааст, Дарь-Эхийг холбосон авто зам дагуу амьдардаг нэгэн. Гэтэл зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр “Хайлааст, Дарь-Эх чиглэлийн замын ажил дууссан ч иргэдийн эсэргүүцлээс болоод хөдөлгөөнийг нээж чадахгүй байгаа” хэмээн сүржин мэдэгдсэн билээ. Шийдвэр гаргагч түвшний хүн, иргэний яриа ямар ялгаатайг та анзаарч байна уу?
Тэгвэл нийслэлийн төсвөөс 6.3 тэрбум төгрөг зарцуулж барьсан 1.4 км урт авто замын ажлын явцыг өнгөрсөн мягмар гарагт сурвалжлав. Замын хөдөлгөөнийг албан ёсоор нээгээгүй ч жолооч нар хашлагыг нь зайчлаад зорчиж эхэлжээ. Харин ногоон байгууламж байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хараахан дуусгаагүй нь харагдлаа. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн хэлснээр бол нээлтээ хийхэд бэлэн болсон зам нь ашиглалтад орох яагаа ч үгүй байв.


Замын ажил гүйцэтгэгч “Мотор сервис” компанийн менежер Д.Даваасүрэн “2017 оноос хойш зам тавих тухай ярьсан ч хойшилсоор байгаад өнгөрсөн долдугаар сард ажлаа эхлүүлсэн. Иргэд газраа чөлөөлж өгөхгүй, зам барихыг эсэргүүцээд байсан юм” гэж ярьсан. Ногоон байгууламж байгуулах, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам хоолой суурилуулах зэрэг улирлаас хамаарахгүй ажлаа арванхоёрдугаар сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй гэнэ. Гэхдээ борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах ажил нь товлосон хугацаанд амжихгүй аж. Учир нь шугам сүлжээний ажил хийхийн тулд 2.5-3 метр гүн нүх ухах шаардлагатай. Ингэж гүн ухахаар хөрснөөс ус ундраад ажлыг нь хийлгэхгүй байгаа гэнэ. Борооны ус зайлуулах шугам сүлжээг суурилуулж амжаагүй шалтгаанаа гүйцэтгэгч компанийнхан мөн л “Газраа чөлөөлөөгүй иргэдийн буруу” гэж тайлбарлалаа.


Хөрсний усанд автсан айлын хашаа
Иргэдийн ярьснаар оршин суугчид үнэндээ зам тавихыг эсэргүүцээгүй аж. Хөрсний ус ундарч тогтоод, орц, гарцыг хаах болсон нь тав тух алдагдуулж буй учраас иргэд бухимдсан бололтой. Оршин суугч Э.Хишигсүрэн “Уг нь үерийн ч бай, хөрсний ч бай ус урсах шугам сүлжээг зам тавихаасаа өмнө суурилуулах ёстой. Зам тавихаас өмнө манай хашаанд ус тогтдоггүй байсан” гэлээ. Тэдний хамар хашаан дахь байшингийн ёроолд тунасан ус хөрсөнд шингэж амжилгүй хөлдсөн бололтой харагдав. Тооцоо, судалгаа муу хийснээс болж хөрсний уснаас гадна автомашинтайгаа хашаа руугаа орох боломжгүй зэрэг асуудал үүссэн гэнэ.
Үүнд ямар арга хэмжээ авсан талаар зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Геодези, усны барилга байгууламж хариуцсан газрынхан өнгөрсөн долдугаар сарын дундуур хөрсний ус соруулах арга хэмжээ авсан. Нийслэлийн хэмжээнд хөрсний ус ундардаг газар олон бий. Энэ жил нэг газраас ундарсан бол дараа жил бас өөр газраас гардаг юм билээ. Тэгэхээр ирэх жилээс иргэдэд хүндрэл учрахгүй. Дарь-Эх, Хайлаастыг холбосон замын хөдөлгөөнийг нээвэл олон хүнд ашигтай шүү дээ” гэв. Уг нь дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээвэл Хайлаастаас Монел руу хүрэх замыг бараг гурав дахин ойртуулаад зогсохгүй тухайн орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 хувиар бууруулах аж.


Харин тэнд амьдардаг хүмүүс ирэх жил дахиад усанд автахаас эмээж буйгаа илэрхийлсэн. Тиймээс зам доогуур хөрсний ус зайлуулах шугам суурилуулах шаардлагатайг санууллаа. Уг нь шийдвэр гаргагч, гүйцэтгэгч компанийнхан дээрх ажлыг зураг төсөлдөө багтаасан бол иргэд ийн бухимдахгүй байлаа. Дунд гол дагасан учраас дээрх байршлын хөрс усны ундаргатайг мэргэжлийн бус хүн ч хараад мэдэх боломжтойг Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хэлсэн. Харин зураг төсөл баталсан, түүнийг нь гүйцэтгэсэн хүмүүс үүнийг анзаараагүй бололтой.














Нам дарга нарт 10-20хувиа өгдөг болохоор ажил гүйцэтгэгч компани бага мөнгөнд багтаах гээд л үйлээ үздэг…чанаргүй материалаар хийдэг эцэст нь ард иргэд татвар төлөгчид хохирдог
Сэдвээ андуурцан уу өөрөө
Ugaasaal heden jiliin tavtamjtai gardguunsh de oorosdoo hair shoroogoo buulgah heregtei hamag buruugaa jiheel 1 yum hiigeer
Hursnii us n deer bairlaltai namgarhag gazar undur dalan barisnaar daraltaar n shagdaad us shuureed baigaa yum. 1-2 jiliin daraa baihgui bolno. Us zailuulah hooloi ene ter hereggui. Novshrood baigaa ailuudiinhaa gazriig hudaldaj avaad hoogood yavuulaad zamiig nee
хашаандаа хамгийн нам газараа гүнзгий нүх ухчих тэгвэл ус нь шингээд алга болно шүү
Alba shig hen ta nariig hursnii ustai gazar bas goliin dalan dotor *** gesen ym be hugjild saad bolood ym hiilgehgvi duraaraa zagnaj bh ym
hoshinogoo haana buuhaa chamaar zalghuu muu ** mine
Iim l maluud n buuj bgaa yum
goliin golidrol dotor buusan ailuudiig hvcheer nvvlgeh heregtei. bvhel bvten niisleliin hvn amiin erh ashig yarigdaj bna naana chin. gazriin albanii avilgalchid ajila oligtoi shudraga hiih heregtei.
Голоосоо бүүр хол 17 сургуулийн замын эсрэг талдшдээ Гол орчимдоо угаасаа ширхэг ч айлгүй малаа
Голоосоо бүүр хол 17 сургуулийн замын эсрэг талдшдээ Гол орчимдоо угаасаа ширхэг ч айлгүй малаа
Er ni bol goliin ereg daguu suurishiliin bus baih bi zohistoi bish shuu dee. Manaihan duraaraa ochij buugaad songuulid ner devshigchid ni shou hiij, hotiin zahirgaa ni argaa barahdaa zuvshuurul ugsun gazruud sh dee. Gazar chuluulult hiih heregtei
Энэ газар замтай замгүй аль ч үед устай газар жил бүр үерт автлаа мөстлөө гээд мэдээгээр гардагшдээ нэг юум бүтээхээр далимдуулаад бүх юумаа хийлгэх гээд давраад байх юумаа
harin tiimee buteelch anl hiij bhad zarim ni arai heternee
Улиастайд бдг газартай андуураа шаацан Энэ газар бол зүв згр л бдг бсн
Улиастайд бдг газартай андуураа шаацан Энэ газар бол зүв згр л бдг бсн