Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ-д аудит хийлгэхийг шаардав

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Я.Батсуурь нар өчигдөр Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Авлига, хээл хахууль, төрийн байгууллагын хүнд суртал улам нэмэгдэж, улс орны хөгжил дэвшил, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд томоохон саад бэрхшээл учруулж буй учир үүний эсрэг ямар арга хэмжээ авч буйг мэдээлэхийг хүссэн аж. Авлигын эсрэг тэмцэх тухай улстөрчид, намууд зөвхөн сонгуулийн үеэр л санадгийг тэд онцолжээ. Мөн сонгуульд ялсан улс төрийн нам томоохон улсын үйлдвэрийн газруудын удирдлагад өөрсдийн намын итгэлтэй хүмүүсээ томилж, хууль зөрчиж төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулдаг явдал олон жил үргэлжилж, хавтгайрч байхад үүнийг зогсоох талаар Төр, засгийн зүгээс тодорхой ажил хийхгүй байна гэжээ.

Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон улсын бусад томоохон үйлдвэрийн газрыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь УИХ-аар хэлэлцүүлэх, улсын өмч хөрөнгийг идэж завшсан албан тушаалтнуудыг илрүүлж, хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцох арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.