Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хувьчлалын тухай хэлэлцэнэ

Өнгөрсөн оны сүүлчээр хуралдах байсан ч гахайн ханиадны хөл хорионоос болж хойшлогдсон Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн ээлжит 43 дахь хуралдаан өчигдөр эхэллээ. Сэтгүүлчдээс холхон байх үүднээс “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” амралтын газарт хурлаа хийхээр болсон сурагтай. Энэ удаагийн хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэх гэж буй нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 51 хувийг хувьчлах эсэх, Санхүү болон Халамжийн асуудал эрхэлсэн захирлуудыг өөрчлөх асуудлыг хөндөж, тус үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэх бололтой. Оросын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн “Ростехнологи” корпораци 49 хувийг эзэмшдэгийн хувьд “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хамтад нь авч хэлэлцэхээр шийдсэн аж.

Уг хуралд Монголын хэсгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Оросын хэсгийн ахлагч А.В.Алешин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Өчигдрийн хуралдаанаар “Монголросцветмет” компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, “Эрдэнэт” үйлдвэрийн 2010-2015 оны хэтийн төлөвлөгөө, Ерөнхий захирлын илтгэл, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг авч хэлэлцжээ. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 51 хувийг хувьчлах тухай болоод боловсон хүчний асуудал хөндөгдөх бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.