Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэт”-ийн захирлуудыг өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Захирлуудын зөвлөлийн хурал маргааш Орхон аймаг дахь тус үйлдвэрийн харьяа “Сэлэнгэ” амралтын газар эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү болон Хангамжийн асуудал эрхэлсэн захирлыг албан тушаалаас нь өөрчлөх, шинээр томилох тухай хэлэлцэх сураг эртнээс яригдаж байлаа. Энэ тухай өчигдөр тодруулахад эх сурвалж эл мэдээллийг нотолсонгүй. “Эрдэнэт”-ийн зөвлөл ээлжит хуралдаанаараа үйлдвэрийн эдийн засгийн байдал болон ойр хэтийн төлөвийг хэлэлцэх юм байна. Түүнчлэн тус үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд нэг сарын турш хийсэн аудитын шалгалтын дүнг энэ үеэр танилцуулах нь анхаарал татаж байгаа юм.

 Б.ЭНХЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.