Улаанбаатар чуулгын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзул ирэх сарын нэгэнд Орхон аймагт чуулгынхаа хоёр дуучны хамт “Ээлэнхэн талын ай” тоглолтоо хийх гэж байна. Ардын уртын болон богино, зохиолын дуунаас дээжлэн гурван дуучин Эрдэнэтийн үзэгчдийг баясгах аж. Энэ удаагийн тоглолтод үзэгчдийн сайн мэдэх дууг сонгон дуулахаар шийдсэн ба “Уяхан замбуу тивийн наран”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга”, “Үлэмжийн чанар”, “Алсын газрын зэрэглээ” зэрэг дууг уртын дуучин Г.Хонгорзул дуулах юм байна. Түүнчлэн тэрбээр ирэх сарын 26-нд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж.
С.СЭРГЭЛЭН







0 Сэтгэгдэл