Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эрдэнэс Монгол”-ын харьяа компанийнхан дата мэдээлэл боловсруулж өрсөлдөв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компанид ажилладаг залуусыг чадавхжуулах, мэдээллийн дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах зорилготой “Дата хакатон соёл” уралдааныг тус нэгдэл болон Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Олон улсад түгээмэл зохион байгуулагддаг “Дата хакатон” нь өгсөн тодорхой сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсийг нэг баг болгож, богино цаг хугацаанд шинэ санаа дэвшүүлэн хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх гарц шийдэл бий болгодог уралдаан юм. Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, уул уурхайн компаниудын төсвийн орлогод үзүүлж буй хувь нэмэр, төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах сэдвээр тус нэгдлийн харьяа 11 компанийн 70 гаруй залуу ур чадвараа сорилоо. Тэд дээрх сэдвүүдээс гадна төрийн өмчит компаниудын худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийх, ижил төстэй компаниудын санхүү, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг харьцуулах, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар ч санаагаа уралдуулав.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Үндсэн хуульд оруулсан “Байгалийн баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй байлгана” гэдэг заалт нь яг ижил тоотой мөнгийг ард түмэнд тараана гэсэн үг биш. Харин боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, дэд бүтцийн хөгжил, бусад нэмүү өртөг бий болгосон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр байгалийн баялгийн орлогыг зарцуулдаг механизм гэж ойлгож болно. Бид эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай. Ингэж байж түүхий эдийн үнэ савлагаатай байгаагаас үл хамааран эдийн засаг хэвийн байх нөхцлийг бүрдүүлэх, олон талын тохироо бүрдсэн үед энэ залуучуудын багаар ажиллах, хоорондын хамтын ажиллагаа сайжрах, байгалийн баялгийн засаглалтай холбоотой шинэ туршлагыг судалж, суралцахад ач холбогдолтой” гэсэн юм.

“Эрдэнэс Монгол” нэгдэл амжилттай ажиллах суурь нь дата соёлтой шууд холбогдох бөгөөд үүнд суурилж шийдвэр гаргахад маш чухал үр дүнтэй гэдгийг зохион байгуулагчид болон оролцогчид онцолж байлаа. Оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч шийдлүүдээ дэвшүүлсэн оролцогчдоос тэргүүн байрт “Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах вэ” гэсэн сэдвээр шийдэл танилцуулсан баг шалгарсан бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Мэдээллийн нэгдсэн сан хэрхэн үүсгэх вэ” сэдвээр өрсөлдсөн багууд удаах байруудыг эзэлсэн юм. Тэмцээний ментороор МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, МУИС-ийн Судалгааны хэлтсийн дарга, дэд профессор, доктор Г.Амарсанаа, ШУТИС-ийн Бизнес процессын удирдлага, загварчлалын багш, докторант Ц.Мөнхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Олон улсын санхүүгийн корпорацын дэд бүтэц, байгалийн нөөцийн зөвлөх Г.Дэлгэрмаа нар ажиллаж, залууст мэдлэг чадвараасаа хуваалцав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.