Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эргүүлэн татсан Элчин сайдынхаа оронд хатагтай ЭББОТ-УОТТЫГ ДАХИН ТОМИЛЛОО

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар хатагтай Торилда Мэри Вивиа ЭбботУоттыг томилсон тухай тус улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны цахим хуудсанд тэмдэглэжээ. Тэрбээр оны өмнө халаагаа өгсөн Уильям Эндрю Диксоны албыг ийнхүү хаших боллоо.

Хатагтай Эббот-Уотт тус улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яаманд (FCO) 1974 оноос ажилласан. Энэ хугацаанд дотоод, гадаадад дипломат алба хашиж байсан төдийгүй Их Британийн Батлан хамгаалах яам, Худалдаа, хө рөнгө оруулалтын газарт (UKTI) ажиллаж байсан туршлагатай аж. Тэрбээр гурав дахь удаагаа Элчин сайдаар томилогдож буй юм.

Өмнө нь 2008 оны тавдугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг хүртэл манай улсад энэ албан тушаалд ажиллаж байсан билээ. Элчин сайдаар томилогдох үедээ тэрбээр “Ач холбогдол нь улам нэмэгдэж буй оронд Их Британийн сонирхлыг төлөөлөн дахин ажиллах боломж олдсонд баяртай байна. Энэ бол Элчин сайдын яамыг дахин удирдах асар их хүндэтгэл, бүрэн эрх юм” гэжээ. Тэрбээр итгэмжлэх жуух бичгээ хараахан бариагүй бөгөөд ирэх сараас үүрэгт ажилдаа орно.

Түүний өмнө Элчин сайдаар сууж асан Уильям Эндрю Дик соныг тус улс хугацаанаас нь өмнө татсан юм. Элчин сайдыг ажлын алдаа гаргасны улмаас эргүүлэн татсан хэмээн тухайн үед тайлбарласан. Уильям Эндрю Диксон ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Их Британид айлчлуулах ажлыг зохион байгуулж, түүнийг баривчлуулахад хүргэсэн талаар хэвлэлд мэдээлж байсан билээ.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.