Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Одгэрэл тайзаа орхиж, кино урлагт урвах уу

 “Hero” энтертайнментийн хийж буй “Татар ажиллагаа” киноны зураг авалт эхлэх үеэс үзэгчид ямар бүтээл дэлгэцнээ амилахыг ихэд сонирхон, хүлээж байгаа.

Удахгүй олны хүртээл болох уг кинонд топ модель Э.Одгэрэл, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй хамтарч туслах дүр бүтээжээ.

Загварын ертөнцийн өрсөлдөөнтэй талбарт тэрбээр Д.Пүрэвсүрэнд байр сууриа алдахад тун ойрхон болсныг мэргэжил нэгт атаач хүүхнүүд нь сэм шивнэлдэн ярилцдаг гэнэ.

Дүр төрх, стиль имижээрээ загварын тайзыг олон жил эзэгнэж чадсан түүнд сүүлийн үед найруулагчид туслах болоод гол дүрд тоглуулах санал тавьдаг болжээ.

Монголын томоохон топ модель бүсгүй цагийн эрхээр тайзаа орхиж, кино урлагт хүч сорин, хэзээ нэгэн цагт “тэсрэлт” хийх ч юм билүү. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.