Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ сар яруу найргын гурван наадамтай

Хавар ирж байна. Залуус шүлэг бүтээлээ ид туурвиж, хайрлан дурлацгаадаг үе. Түүнийг нь мэдсэн юм шиг ирэх сарын эхээр "Янжинлхам", "Чөлөөт сэтгэлгээний дуулал", "Бадрангуй" зэрэг оюутнуудын чадал чансааг сорьдог яруу найргийн наадмууд шил шилээ даран зохион байгуулагдах гэж байна. МУБИС-аас зохион байгуулдаг "Янжинлхам" наадам энэ жил зургаа дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм.

Наадамд түрүүлсэн oюутныг "Манлайлагч оюутан" цолоор өргөмжилдөг уламжлалтай. Харин "Бадрангуй" наадам гурав дахь жилдээ зохиогдож байна. МУИС-ийн Монгол хэлний салбар сургуулын "Утга зохиолын нэгдэл"-ээс зохион байгуулдаг "Чөлөөт сэтгэлгээний дуулал" нь найрагч оюутан залуусын хүсэн хүлээдэг нэр хүндтэй наадам билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.