Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ зуунд үнэд орох мэргэжил

Ирэх арван жилээс эхлэн хөдөлмөрийн зах зээл үндсээрээ өөрчлөгдөх гэнэ. Одоо эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил, ажил төрөл моодноос гарч, хэнч тоохгүй байгаа ажлын мест үнэд орох цаг ирнэ. Шинэ “эрэлт хэрэгцээт хүмүүс”-ийн талаар “форбс” сэтгүүл бичжээ.
Тус сэтгүүлийн судлаачдын гаргасан энэ жагсаалтыг “Төгс цэрэг” тэргүүлж байна. Цэрэг зэвсгийн мөргөлдөөн, дайн дажин жил ирэх тусам багасч байгаа ч алан хядагчдын гарт амь үрэгдэх хүний тоо нэмэгдэх юм байна. Тиймээс ирээдүйд том хэмжээний дайн болохгүй, орон нутагт алан хядагч нарыг устгах ажиллагаа зонхилох аж. Энэ дайнд арми хүчин мөхөсдөх тул мэргэжлийн цэргүүд, тусгай отрядынхны үүрэг ихэсч, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэнэ.

Хоёрдугаар байрт GR- менежэр буюу хувийн бизнес, улсын байгууллагуудын хоорондын харьцааг мэргэжлийн түвшинд зохицуулдаг хүн. Эдийн засгийн хямралд өртсөн орнуудын засгийн газар хувийн банк, компаниудын дотоод хэрэгт оролцон заримыг нь хүчээр дампууруулах гэсэн оролдлого их гарах гэнэ. Энэ алхамын хор уршиг олон жилийн туршид үлдэх бөгөөд үүнийг нь GR (government relations)- менежэрүүд арилгах юм байна.
Ойрын 40 жилд Дэлхийн хүн амын дундаж нас одоогийн 29-өөс 38 болж нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Зөвхөн ОХУ-д гэхэд л 2030 он гэхэд 65-аас дээш насны 27 сая хүн байх болно. Үүнтэй холбогдуулан хөгшчүүлийн сахиур, настнуудын эмч геронтологууд ажлын байрны талаар айлтгүй болох юм гэнэ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.