Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ зуны этгээд амралтууд

Зуны дэлгэр цаг эхэлж, жуулчид амралтаа хэрхэн өнгөрөөх талаар төлөвлөж эхлэв. Парис, Амазонк мөрнөөс уйдаж, этгээд сонин амрах сонирхолтой болсон байна. Тийм жуулчдад зориулан hotels.su сайт энэ зуны этгээд дөрвөн амралтыг санал болгожээ.

1. ОМАНЫ ЦӨЛИЙН НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР

Оманы Мускат бол зах хязгаар нь үл харагдах элсэн далай юм. Тэнд чармай нүцгэлээд хэвтэж байхад хэн ч танд саад болохгүй. Хамгийн архаг жуулчин ч мэдэхгүй ийм олон газар Оманд бий. Чив чимээгүй элсэн далайд ганцаараа хэвтэж залхсан бол та машин хөлслөн Оманы ууланд бас аялж болно.

2. ЭНЭТХЭГИЙН ХӨВДӨГ БАЙШИН

Даяанчлан нирван дүрийг олох бодолтой байгаа жуулчдад Энэтхэгийн Кералаг санал болгож байна. Их хотын шуугианаас тасарч, бясалгал хийхэд тэндхийн хөвдөг буудал тохирно. 1-3 өдөр их мөрнөөр аялж байгаа таныг эко жуулчин гэж нэрлэхээс өөр аргагүй.

3. АЛЬПУХАРРЫН МОНГОЛ ГЭР

Гэрт амьдарч үзэхийн тулд европчууд заавал Монгол явах юм уу, тундрт чукча нартай уулзах хэрэггүй боллоо. Испанийн Альпухаррагийн нуруунд этгээд амралтад дуртай хүмүүст зориулсан цөөн тооны гэр барьсан гэнэ. Гэр буудлын зочдыг иллэгээс гадна йогийн хичээл хүлээж байна.

4. ИСЛАНДЫН МӨСӨН УУЛ

Бүгчим халуун зуны улиралд цас мөс хайх нь бас л этгээд зугаатай. Дэлхийн эдийн засгийн хямрал, галт уулын гамшгаас хохирсон эдийн засгаа сэргээхийн тулд исландчууд зуны турш мөс зарах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.