Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ жил 590 микро автобус үйлчилгээнээс хасагдах гэнэ

Зорчигчдыг аюулгүй, тав тухтай зорчуулах үүднээс 12 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг нийтийн тээвэрт явуулахгүй гэсэн стандарт манайд бий. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээвэрт туслах шугамын 38, буухиа 31 чиглэлд 1600 гаруй микро автобус үйлчилгээнд явдаг аж. Эдгээр микро автобуснаас хэд нь үйлчилгээнд гарах эрхтэй болохыг ЗЦГ-ын Техник хяналт бүртгэлийн хэлтсийн ахлах байцаагч, хурандаа С.Пионерээс тодрууллаа.

-ЗЦГ-ын даргын 2008 оны 151 дүгээр тушаалын дагуу бүрэн бус, өнгө үзэмж муутай тээврийн хэрэгсэлтэй жолооч нарт шаардах хуудас өгч дугаарыг нь хураадаг. Манайд л нийтийн тээврийн хэрэгслийг 12 жил ашигладгаас биш, гадаадын оронд таваас долоон жил л ашигладаг. Өнгөрсөн жил 12 жил ашигласан нийтийн тээврийн хэрэгслийг жагсаалаас хасах тухай яригдсан ч микроавтобусныхан эсэргүүцэж түр хойшлуулсан. Гол учир нь үүнд биш. Олон жил хэрэглэсэн гээд нийтийн тээврийн хэрэгслийг жагсаалаас хаслаа гэхэд нийслэлийн үйлчилгээнд гардаг тээврийн хэрэгсэл хаанаа ч хүрэхгүй байсан. Солонгосоос 400 шинэ автобус орж ирсэн учраас энэ асуудлыг нэг тийш нь шийдэж болохоор болсон гэж байлаа. Тэгэхээр ЗЦГ-ынхан юу юугүй ашиглаж дууссан гээд микроавтобусуудыг зогсоохгүй бололтой. Харин Авто тээврийн газрын даргын 59 дүгээр тушаал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/48 дугаар тушаалыг үндэслэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компани, таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд аттестатчилал явуулж, зэрэглэл тогтоох юм байна. Зөвхөн микроавтобус ч биш том оврын автобус баазын тэрэгнүүд энд хамрагдах гэнэ. Уг аттестатчиллаар үзүүлэлт хангаагүй байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэнэ.

Үйлчилгээнд орох боломжгүй хэрнээ нийтийн тээвэрт үйлчилж байгаа микроавтобуснуудыг хориглоно гэсэн шийдвэр юу болж байгааг Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас лавлавал,

-Монгол Улсын MNS 5012- 2008 стандартад энэ талаар заасан байгаа. Ямар нэгэн чиглэл, шугамд хамаарагддаг микроавтобуснаас 590 нь энэ жил хасагдаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнээс 1996 оны тээврийн хэрэгслийг хасах үйл ажиллагаа үе шаттай хийгдэж эхлээд байна. Ерөнхийдөө зургадугаар сарын 1 гэхэд нийтийн тээврийн стандартыг хангаагүй тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явахгүй гэв.

Ц.УРАНБИЛЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.